Гурилын үнийн өсөлтийг дагаж нарийн боовны үнэ 250-500 төгрөгөөр нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

'Үндэсний статистикийн хороо болон Нийслэлийн статистикийн хорооноос долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн мэдээллийг танилцуулдаг. Үндэсний статистикийн хорооны энэ долоо хоногийн мэдээллийг харвал, орон нутагт нэгдүгээр зэргийн нэг килограмм гурилын үнэ 0.1 хувиар буурч 2660 төгрөг болжээ.

Харин нийслэлд 0.1 хувиар гурилын үнэ өсч нэгдүгээр зэргийнх килограмм нь 2220 төгрөг болсон байна.

Тэгвэл дээд зэргийн гурил килограмм нь дунджаар 3000 төгрөг, дээдийн дээд зэрэг нь 4200 төгрөгийн үнэтэй зах худалдааны төвүүдэд борлуулж байгааг нийслэлийн статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.

Гурилын үнийн нэмэгдэл, цагаан сарын сезон эхэлж байгаатай холбоотой нарийн боовны үнэ өсч байгааг дэлгүүрийн худалдаачид хэлж байна.

Тухайлбал, "Жин Туул" ХХК-ын нэрийн боорцог нэмэгдэж бөөний үнэ нь 7500-8200 төгрөгийн хооронд ирж байгаа аж. Улмаар дэлгүүрийн худалдаачид 8200 төгрөгөөр ирж буй шагшуурга гэхэд л ашигаа тооцож 20 хувийн нэмэгдлээр зарахад 10 мянган төгрөгөөр зарахаас өөр аргагүй болж байгаа нь худалдан авалт буурах нэг шалтгаан болсон гэнэ.

Зөвхөн долоо хоногийн дотор нарийн боовны бөөний үнэ ингэж нэмэгдсэн аж. Тодруулбал, бөөний үнэ нь 6000-7000 төгрөгийн хооронд ирдэг байсан аж. Энэ тухайд "Жин Туул" ХХК-иас тодруулбал арванхоёрдугаар сард бүтээгдэхүүний үнээ 250-500 төгрөгөөр нэмсэн гэх мэдээллийг өглөө. Тухайлбал, гурван нэрийн бүтээгдэхүүн дээр 500 төгрөг нэмсэн бөгөөд он гарсаар үнээ нэмээгүй гэх тайлбарыг өгсөн юм.

Үндэсний статистикийн хорооны 2024 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг харвал, талх, гурил, будааны бүлгийн үнэ 6.5 хувиар өсөхөд гурилын үнэ 2.1 хувиар, талх, нарийн боовны үнэ 9.4 хувиар, гоймонгийн үнэ 18.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна

Б.Баярбаатар: Сар шинийн баярын бүх нийтээр тэмдэглэх хугацааг 7-10 хоногт болгох нь зүйтэй
Б.Баярбаатар: Сар шинийн баярын бүх нийтээр тэмдэглэх хугацааг 7-10 хоногт болгох нь зүйтэй
 
“Сүүлийн хоёр парламент хамгийн их сонсгол хийж, ХУЛГАЙ ТӨК-иудад байгаа талаар ярьсан. Энэ парламентаар ч ярих нь тодорхой байна“
“Сүүлийн хоёр парламент хамгийн их сонсгол хийж, ХУЛГАЙ ТӨК-иудад байгаа талаар ярьсан. Энэ парламентаар ч ярих нь тодорхой байна“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!