Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадамд Улсын харцага Б.Зоригтбаатар түрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам 2023" шашин соёлын наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн.

Даншиг наадамд үндэсний бөхийн 256, Өвөрмонголын 64, Буриадын 64 бөхийн барилдаан болсон бөгөөд үндэсний бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат "Алдар" спорт хороо, Хатант интернэйшнл, ЗХ-330 анги, "Бөх Билэгт" дэвжээний бөх Улсын харцага Б.Зоригтбаатар түрүүллээ. Харин Төв аймгийн Сүмбэр сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний-311 анги, Билэгт Жонон ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх Улсын начин Г.Ганжад үзүүрлэсэн юм. Дөрөвт улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага С.Сүхбат нар шалгарлаа. Мөн улсын арслан М.Бадарч, улсын начин Б.Даваа-Очир, Т.Дүгэрдорж нар шөвгөрөв.

Ташрамд дуулгахад, үндэсний бөхийн түрүү бөх 30 сая төгрөгний шагналтай ба ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, мөнгөн тоногтой эмээл, Өвөрмонгол, Буриад бөхийн түрүү бөхчүүд тус бүр 25,0 сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал ба мөнгөн тоногтой эмээлээр байлсан юм.

УБЦТС: 6000 гаруй хэрэглэгчийн цахилгааныг залгаж сэргээгээд байна
УБЦТС: 6000 гаруй хэрэглэгчийн цахилгааныг залгаж сэргээгээд байна
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.