Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Очирваань бурхныг эв нэгдэл, хүч чадал, билиг оюун, цог хийморийн шүтээн гэж үздэг

Ангилал
Нийгэм Фото сурвалжилга
Огноо
Унших
2 минут 15 секунд

Даншиг наадам нь тэртээх 1639 онд анхлан зохион байгуулагдсан Монгол түмний өвөрмөц наадам төдийгүй утга төгөлдөр аялал жуулчлалын бүтээгдэхүүн юм. Монголчуудын их шүтээн Очирваань бурхны тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилга болж, лам нарын дунд ном хэлэлцэх-мэтгэлцэх, балин тосон урлал, хурал номын ая эгшиг унзад голч нарын тэмцээн болдог. Тэгвэл "Даншиг наадам-Хүрээ цам 2023" наадмын хоёр дахь өдөр Очирваань бурхныг тахиж буй.

Мөн бурхад хүний наян тохойтой тэнцэхүйц хэмжээтэй байдаг гэж бурхны шашинд үздэг бөгөөд тэр хэмжээгээр урласан зээгт наамлан хөргийг Даншиг наадмын үеэр дэлгэдэг онцлогтой аж. Энэхүү шүтээнийг Монгол орныг даасан их "Ядам" бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрүүлэн бадраан дааж явдаг хэмээн бурхны шашинд үздэг. Тиймээс Очирваань бурхныг монголчууд эртнээс шүтэж ирсэн бөгөөд эв нэгдэл, хүч чадал, билиг оюун, цог хийморийн шүтээн гэж үздэг байна.

Шүтээнийг бүтээхдээ Монголчуудын цог хийморь, эд баялгийн билэгдэл Богд Очирваань бурханыг голд байрлуулж, баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсиг, зvvн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны Манзушир, дээд хэсэгт нь Шагжамуни, баруун талд нь Отгонтэнгэр хайрхан, зvvн талд нь Бурханхалдун уулыг дүрсэлжээ. Харин баруун доод хэсэгт нь Өлзийт найман тахил, зүүн доод хэсэг нь төрийн долоон эрдэнийг дүрсэлсэн бол доод хэсэгт нь номт гурван хаан Их эзэн Чингис, Өгөөдэй, Хубилай нарын хөргийг байрлуулсан байна. Эргэн тойронд нь цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсийг зурсан нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл билээ.

Гандантэгчинлэн хийдийн лам Б.Гантөмөр: Өчигдөр Цам харайх ёслол болоогүй байсан бол Улаанбаатар хот тэр чигтээ үерт автах байсныг үгүйсгэхгүй
Гандантэгчинлэн хийдийн лам Б.Гантөмөр: Өчигдөр Цам харайх ёслол болоогүй байсан бол Улаанбаатар хот тэр чигтээ үерт автах байсныг үгүйсгэхгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.