Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБЦТС: 6000 гаруй хэрэглэгчийн цахилгааныг залгаж сэргээгээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Улаанбаатар хотод өнгөрсөн бямба гарагт усархаг, аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун тал руу уруйн үер бууж, 4 хүний амь нас эрсдэж, олон тооны айл өрх, аж ахуйн нэгжүүд хор хохирол амсаад байгаа. Үерийн гамшгийн хор уршгийг арилгах, авто замыг чөлөөлөх, нэрвэгдэгсдэд шаардлагатай тусламж үзүүлэхээр нийслэлийн онцгой байдлын газар, мэргэжлийн ангиуд шуурхай ажилласаар байна.

Үерийн гамшгаас улбаалан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 10 кВ-ын дөрвөн фидерийн 143 дэд өртөө, түүнд холбогдсон 6926 хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдсанаас 136 дэд өртөө, 6338 хэрэглэгчийн 10/0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд үзлэг хийж, хүчдэлд залгаж сэргээсэн. Энэ цагийн байдлаар 7 дэд өртөө, 508 хэрэглэгчийн хэрэглээ сэргээгүй байна.

Усанд автсан дэд өртөөнүүдийн усыг соруулах, гэмтсэн, хазайсан тулгууруудыг шинэчлэх, хүчитгэх, бусад эд анги, тоолуурын нэгдсэн хайрцгуудад үзлэг, засвар хийж, сэргээн босгох ажлыг УБЦТС ТӨХК-ийн шуурхай ажиллагааны 78 ажилтан, 20 машин механизмтай баг бүрэлдэхүүн гүйцэтгэж байна.

Утсаар ярих гэж уулан дээр гарсан дөрвөн хүний хоёр нь аянганд цохиулж нас баржээ
Утсаар ярих гэж уулан дээр гарсан дөрвөн хүний хоёр нь аянганд цохиулж нас баржээ
 
Улс тунхагласны 100 жилийн ойн барилдааны дөрвийн даваанд Улсын арслан Б.Орхонбаяр өвдөг шороодлоо
Улс тунхагласны 100 жилийн ойн барилдааны дөрвийн даваанд Улсын арслан Б.Орхонбаяр өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.