Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Даншиг наадам-Хүрээ цам“ ирэх наймдугаар сарын 3, 4-нд Хүй долоон худагт болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам" наадмыг наймдугаар сарын 3-4-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар товложээ.

Наадмын үеэр Очирваанийн тахилга болдог. Үүний талаар Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацангийн багш, орчуулагч С.Түвдэнцэрэн "Монголчуудыг даасан гол ядам нь Очирваань гэж үздэг. Иймээс Очирвааниа эхэнд нь тахиад, дараа нь цам харайдаг уламжлалтай.

Цам дээр болж буй үйл явц нь бүжиг наадам төдий биш, шашны нууц тарнийн чухал зан үйлд тооцогддог. Энэ үеэр нийтээрээ Очирвааньдаа хамаг бүхнээ даатгаж, залбирах нь чухал" гэлээ.

Мөн Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин, соёлын томоохон арга хэмжээ. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог гэдгийг хэллээ.

СЕХ: Өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоороо сонгуульдаа хариуцлагатай, идэвхтэй оролцохыг сонгогчдод уриалж байна
СЕХ: Өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоороо сонгуульдаа хариуцлагатай, идэвхтэй оролцохыг сонгогчдод уриалж байна
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.