"Даншиг наадам-Хүрээ цам 2023" наадам өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Тэгвэл Их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Д.Төгсбаярын хээр морь түрүүлж, наадамчин олноо баясгалаа.
Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач н.Эрдэнэбаатарын хурдан халиун морь, айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, Алдарт уяач н.Ганзоригийн хурдан морь, айргийн дөрөвт Дорнод аймгийн Баянтүмэн сумын Э.Золбадрахын хурдан халтар, айргийн тавд Төв аймгийн Баянжаргалан сумын уяач М.Мөнхбаясгалангийн хурдан хонгор морь орж ирлээ.