
1. Клубийн удирдлага, бүтэц Миний байгуулах мэргэжлийн клуб нь оюутнуудын мэргэжлийн мэдлэг, практик ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг дэмжих зорилготой байна. Клуб нийт 15–20 гишүүнтэй байхаар төлөвлөж байна.
Клубийн удирдлага дараах бүтэцтэй байна.
* Клубийн тэргүүн – 1 хүн: Клубийн нийт үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, жилийн болон сарын төлөвлөгөө гаргана.
Дэд тэргүүн – 1 хүн: Тэргүүнд дэмжлэг үзүүлж, түүнийг эзгүй үед үйл ажиллагааг хариуцна.
Нарийн бичиг – 1 хүн: Хурал, уулзалтын тэмдэглэл хөтөлж, гишүүдийн бүртгэл болон дотоод мэдээллийг хариуцна.
Сургалт, хөгжлийн баг – 3–4 хүн: Мэргэжлийн сургалт, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулна.
Хэвлэл мэдээлэл, контентын баг – 3–4 хүн: Клубийн сошиал хуудас, сурталчилгаа, зураг, видео болон контент хариуцна.
Үйл ажиллагаа, зохион байгуулалтын баг – 3–4 хүн: Арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалт, оролцогчдын бүртгэлийг хариуцна.
Энгийн гишүүд – 5–7 хүн: Клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн санал санаачилгыг гаргана.
2. Гишүүдийн хоорондын харилцаа Клубийн гишүүдийн харилцаа нь нээлттэй, хүндэтгэлтэй, тэгш оролцоонд суурилсан байна. Удирдлага нь гишүүдэд зөвхөн үүрэг даалгавар өгөх бус, тэдний санал бодлыг сонсож, шийдвэр гаргалтад оролцуулна. Гишүүд хоорондоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бие биенийхээ мэдлэг, туршлагыг хүндэтгэнэ. Аливаа санал зөрөлдөөнийг хувийн маргаан болголгүй, ярилцаж, зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Мөн клубийн дотоод харилцаанд сошиал групп, чат болон тогтмол уулзалтыг ашиглаж, мэдээллийг бүх гишүүнд цаг тухайд нь хүргэнэ.
3. Удирдлагад тавигдах ур чадвар, мэдлэг Клубийн удирдлагын баг дараах ур чадвар, мэдлэгтэй байх шаардлагатай.
1. Манлайлах болон багаар ажиллах чадвар
2. Зохион байгуулах, төлөвлөх чадвар
3. Харилцааны өндөр ур чадвар
4. Хариуцлага, цаг баримтлах чадвар
5. Асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах чадвар
6. Мэргэжлийн суурь мэдлэг
7. Илтгэх, танилцуулах чадвар
8. Цахим орчин, сошиал медиа ашиглах чадвар
9. Бусдыг сонсох, санал хүсэлтийг хүлээн авах чадвар
10. Багаар ажиллах, үүрэг хариуцлагыг зөв хуваарилах чадвар
4. Гишүүдэд тавигдах ур чадвар, мэдлэг Клубийн гишүүд заавал өндөр түвшний мэргэжлийн мэдлэгтэй байх шаардлагагүй боловч суралцах хүсэл эрмэлзэлтэй, идэвхтэй оролцоотой байх нь чухал.
Гишүүдэд дараах шаардлагыг тавина.
Мэргэжлийнхээ талаар суурь ойлголттой байх
Шинэ зүйл сурах хүсэлтэй байх
Багаар ажиллах чадвартай байх
Өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлэх чадвартай байх
Бусдыг сонсож, хүндэтгэх
Хариуцлагатай, идэвхтэй байх
Санаачилга гаргах чадвартай байх
Цагийн зохион байгуулалт сайтай байх
Мэдээлэл хайх, боловсруулах чадвартай байх
Клубийн дүрэм, дотоод зохион байгуулалтыг мөрдөх
5. Хүний нөөцийн сонгон шалгаруулалт Клубийн гишүүдийг сонгохдоо зөвхөн мэргэжлийн мэдлэгийг бус, тухайн хүний идэвх оролцоо, суралцах хүсэл, багаар ажиллах чадвар, хариуцлагыг гол шалгуур болгоно. Удирдах албан тушаалд нэр дэвшигчдээс ярилцлага авч, клубийн зорилго, үйл ажиллагаанд оруулах хувь нэмрийг нь үнэлнэ. Харин энгийн гишүүдийг сонирхол, оролцох хүсэл дээр үндэслэн сонгоно. Шинээр элссэн гишүүдэд клубийн зорилго, дүрэм, үүрэг хариуцлагыг танилцуулж, багийн бусад гишүүдтэй нь танилцуулна.
6. Хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөө Клубийн гишүүдийн ур чадварыг тогтмол хөгжүүлэхийн тулд сарбүр мэргэжлийн сургалт, хэлэлцүүлэг, дадлага ажил зохион байгуулна. Мөн гишүүдийг тодорхой ажлуудад хариуцлагатайгаар оролцуулж, өөрийн удирдах, зохион байгуулах болон харилцааны чадвараа хөгжүүлэх боломж олгоно. Идэвхтэй гишүүдийг урамшуулах, шилдэг гишүүнийг шалгаруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэхүү хүний нөөцийн төлөвлөгөөний голзорилго нь клубийн үйл ажиллагааг зөв зохионбайгуулж, гишүүн бүрийн мэдлэг, ур чадвар, оролцоог хөгжүүлэхэд оршино. Удирдлага болон гишүүдийн хоорондын харилцаа нь харилцан хүндлэл, итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурласнаар клуб тогтвортойүйл ажиллагаа явуулж, гишүүдэд мэргэжлийн хувьд хөгжих бодит боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!