Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Хунан: 2023 онд 149 хүүхэд мориноос унаж бэртсэн. Нас барсан 4 хүүхдийн хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Засгийн газар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбоотойгоор ХЭҮК-оос мэдээлэл хийлээ.

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан:

-21 аймаг, есөн дүүргээс сүүлийн гурван жилээр мориноос унаж бэртсэн амь насаа алдсан хүүхдийн тоо баримт байна. Холбогдох газруудаас тоо баримтыг ирүүлсэн.Тухайлбал, 2022 онд 85 хүүхэд мориноос унаж бэртсэн. Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэгдээгүй. Нэг хүүхэд нас барсан тохиолдлыг Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэсэн.

2023 онд 149 хүүхэд мориноос унаж бэртсэн. Нэг хэргийг Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэсэн. 4 хүүхэд нас барсан хэргийг Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэсэн.

2024 онд 234 хүүхэд мориноос унаж бэртсэн. 7 хэргийг Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлүүлсэн.

ТОДРУУЛГА: Иргэн Б.Болдыг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, эрэн сурвалжилж байна
ТОДРУУЛГА: Иргэн Б.Болдыг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, эрэн сурвалжилж байна
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.