Хэнтий аймгийн 100 жилийн ойн наадам болж байна. Энэ үеэр Хэнтий аймгийн наадамд түрүүлсэн Хөвсгөл аймгийн Их насны морийг хассан байна. Энэ талаар Хурдан морины комиссоос Хэнтий аймагт ажиллаж буй хэвлэлийн байгууллагынхан тодруулахад "Уяачдаас маш олон гомдол ирсэн. Комисс хуралдаж, хасах шийдвэр гаргасан. Хэмжилтийн баг ажилласан байх.. Уяачид нь өөрт нь танилцуулсан.
Тодруулбал, хэмжилт хийгээд шалгалтын хашаанд аваад үлдсэн морийг задлаад явуулчихсан байна" гэх тайлбарыг өгчээ.
Харин уяач нь "Танилцуулсан зүйл байхгүй. Нэг нэг рүүгээ ингээд чихээд байна. Бөөн будилаан байна. Азарга будилаан болсон. Сая хязаалан бас будилаан боллоо. Хашаанд үлдсэн морийг задлаад гаргасан зүйл байхгүй. Комисс нь хуралдаад гаргасан. Хэнтий аймгийнхан наадаж чадахгүй, улаан цагаан аман хүзүүнд орж ирсэн морийг түрүү болгочихлоо. Машинд нь болоод байгаа юм уу. Заавал Хэнтий аймгийн иргэний морио түрүүлүүлэх гээд байгаа юм уу. Ийм хогийн бодолтой наадаж байна. Хэнтийчүүд" гэлээ.