Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Гэнэтийн үер усны аюул, хэт халалтаас болж гэдэсний халдвар өвчин нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс аялж зугаалахдаа ундны усны аюулгүй байдлаа хангаарай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа нар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа “Аливаа халдварт өвчин өөрийн гэсэн онцлогтой. Манай орны халууны улирлын энэ үед гэдэсний халдварт өвчин эхэлдэг. Мөн гэнэтийн үер усны аюул, хэт халалтаас болж гэдэсний халдвар өвчин нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжүүдийг иргэд дагаж мөрдөх шаардлагатай. Энэхүү богинохон халалтын үед баяр наадам, нэгнийдээ олноор байх үзэгдлүүд гарч байгаа учир хоолны хордлого, цусан суулгаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үүнээс сэргийлэхийн тулд:

  • Гараа тогтмол савандаж угаах
  • Бага насны хүүхэд, өөрсдөдөө тавих анхаарлаа сулруулахгүй байх
  • Хоол хүсний эрүүл байдлыг нягтлах
  • Мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагаас зөв мэдээлэл авах хэрэгтэй

Хэт халалтын үед хоол хүнсийг сонгохдоо заавал мөрдөх ёстой таван зүйл байдаг. Үүнд:

  • Тухайн хүнсний зөв бүтээгдэхүүнүүдээ сонгох,
  • Зөв хэмд хадгалах
  • Заавал болгож хэрэглэх
  • Хоол хийхийн өмнө бохирдсон тухай бүрд угаах
  • Түүхий, болгосон бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах

Мөн аялалд явах үеэрээ хурдан муудах хүнсний бүтээгдэхүүнийг авч явахгүй байх нь зөв. Аялж зугаалах үедээ ундны усны аюулгүй байдлыг сайтар хангахыг эмчийн зүгээс зөвлөж байна. Хэрэв гар угаах нөхцөл бүрдэхгүй бол спирт суурьтай гар халдваргүйжүүлэгчийг хэрэглэхийг хүсье” гэлээ.

Т.Баярхүү: Үерийн улмаас хохирсон ААН, айл өрхийн хохирлын үнэлгээг хийж байна. УОК-т танилцуулсны дараа хохирлын үнэлгээг авч хэлэлцэнэ
Т.Баярхүү: Үерийн улмаас хохирсон ААН, айл өрхийн хохирлын үнэлгээг хийж байна. УОК-т танилцуулсны дараа хохирлын үнэлгээг авч хэлэлцэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.