Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Циркийн уулзвараас ОБЕГ-ын урд уулзвар хүртэлх замыг өнөөдөр 23:00 цагт хааж, засвар хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газрын урд уулзвар хүртэлх авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ

Сүхбаатар дүүрэг 3,4-р хороо Сөүлийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил /Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газрын урд уулзвар/ 2023 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 23:00 цагаас 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулан хийнэ. Урт-0,5 км, Өргөн-9 метр зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлэв.

Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ
Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ
 
Улаанбаатарт 25 хэм дулаан, багавтар үүлтэй
Улаанбаатарт 25 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.