Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Коронавируст халдварын цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам” батлагдав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Коронавируст цар тахлын үед ажиллах хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны чиглэл, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаа, амрагч, байгууллага болон ажилтны хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор “Коронавируст халдварын цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг батлууллаа.

Журмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ЭМЯ, ОБЕГ,  МХЕГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын зуслангуудын холбооны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, журмын төсөлд санал авч хэлэлцүүлэн боловсруулсан байна.

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хууль, “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засгийн сѳрѳг нѳлѳѳллийг бууруулах тухай“, Эрүүл ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага MNS5633:2019 стандарт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын  сайдын 2019 оны А/150 дугаар тушаалаар батлагдсан “ Хөгжлийн жишиг хөтөлбөр” болон бусад хууль тогтоомжийг баримтлан ажиллахаар тусгасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо
Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.