Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хүүг 13 хувь хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ

Огноо
Унших
1 минут 11 секунд

Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүгийн талаар авсан зарим арга хэмжээний талаар мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн удаад мөнгөний бодлогын хүүг 13 хувьд барих шийдвэрийг гарган хэрэгжүүлээд буй бөгөөд цаашид тодорхой хугацаанд энэ шийдвэрээ үргэлжүүлэхээр болсон аж. Энэ тухай Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлахдаа "Дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх бодлогын шийдвэрийг гаргаж байсан үетэй харьцуулахад төдийлэн сайжраагүй бөгөөд тодорхой бус байдлууд өндөр хэвээр үргэлжлэхээр байна. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарах төсөөлөл хэвээр байна.

Дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудын барьж буй мөнгөний хатуу бодлого хэвээр үйлчилж байгаа. АНУ, Европ улсын санхүүгийн системд үүсэж буй тодорхой бус байдал нь глобал өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Мөн БНХАУ-ын Аж үйлдвэрийн салбарын өсөлтийн төлөв саарах эрсдэлтэй байгааг олон улсын шинжээчид бас анхааруулж байгаа" хэмээв.

Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн 18 үл хөдлөх хөрөнгийн 8-ийг нь худалдан авах санал ИРЖЭЭ
Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн 18 үл хөдлөх хөрөнгийн 8-ийг нь худалдан авах санал ИРЖЭЭ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.