Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: “Нүүрсний хулгай“-н асуудлаар ажлын хэсэг байгуулснаар Г.Ганболд гэдэг хүнийг Х.Нямбаатараар сольчихлоо гээд хүмүүс буруу ойлгоод байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.06.16/ “Нүүрсний хулгайн” асуудлаар дахин ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, “Нүүрсний хулгайн” асуудлыг үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-аар хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж, ажлын хэсэгт

  • Хилийн боомтын асуудлын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд
  • Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн
  • Хуул зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд нар багтаад буй.

Уг ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Т.Доржханд "Г.Ганболд гэдэг хүнийг Х.Нямбаатараар сольчихлоо гээд хүмүүс буруу ойлгоод байна. Нүүрсний нотлох баримтын сонсголыг бид заавал хийнэ гэдгээ УИХ дээр яриад тогтсон. Харин хэзээ яаж хийх вэ гэдгийг ажлын хэсэг дээр ярьж байна. Түр хорооны дарга бол хаврын чуулгандаа багтаагаад хийчихье гэсэн байр суурьтай байна. Гэтэл нөгөө талдаа хуулийн байгууллага, хэрэг мөрдөн шалгах явцад нөлөө үзүүлэх гээд байгаа тул энэ асуудалд хугацаа өгнө үү гээд гацчихсан байгаа.

МАН-аас сонгогдсон БШУ-ны сайд, дарга нар Ерөнхий сайдынхаа БОДЛОГЫГ байнгын хорооны хурал дээр УНАГАВ
МАН-аас сонгогдсон БШУ-ны сайд, дарга нар Ерөнхий сайдынхаа БОДЛОГЫГ байнгын хорооны хурал дээр УНАГАВ
 
Д.Бумдарь: Намууд нэр дэвшүүлэх журмаа ил болгож, жагсаалт буюу “нууц цэцэрлэг”-т нэр цэвэр хүмүүсээ оруулах хуультай
Д.Бумдарь: Намууд нэр дэвшүүлэх журмаа ил болгож, жагсаалт буюу “нууц цэцэрлэг”-т нэр цэвэр хүмүүсээ оруулах хуультай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.