Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга “Нүүрсний хулгайн“ асуудлаарх өмнөх түр хороог татан буулгаж, Х.Нямбаатараар ахлуулсан шинэ ажлын хэсэг байгуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 26 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.06.16/ “Нүүрсний хулгайн” асуудлаар дахин ажлын хэсэг байгуулах захирамж гаргажээ. Тодруулбал, “Нүүрсний хулгайн” асуудлыг үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-аар хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

Ингэснээр өмнөх түр хороо болох Г.Ганболд гишүүний нэг жилийн турш удирдсан түр хороо татаг буугдаж байгаа юм. Товчхондоо, УИХ-дарга Г.Занданшатар Г.Ганболдоор ахлуулсан түр хороог ажлаа хийж чадсангүй хэмээн дүгнэж байна гэж ойлгож болно. Учир нь хуулийн дагуу зургаан сарын хугацаатай байгууллагдсан түр хороо хугацаагаа нэг удаа 6 сараар сунгуулсан ч эцэст нь нотлох баримтын сонсголоо хийж чадаагүй. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоо хийх нь байтугай УИХ-д тавих ёстой тайлангаа ч тавьж чадахгүйгээр өнгөрсөн долоо хоногт хуулийн хугацаа нь дууссан.

Тиймээс УИХ-ын дарга “нүүрсний хулгайн” асуудлыг нэг мөр шийдэх, цаашлаад “гал” атгаж чадах сайд, дарга нар болон сөрөг хүчний төлөөллүүдийг багтаасан “Нүүрсний хулгайн” асуудлыг хянан шалгах түр хороог байгуулжээ.

  • Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
  • Хилийн боомтын асуудлын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд
  • Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн
  • Хуул зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Харин сонирхолтой нь хуулийн хугацаандаа ажлын тайлан, нотлох баримтын сонсголоо ч хийж чадаагүй, үндсэндээ хуулийн хэрэгжилтийг хангаагүй өмнөх түр хорооны дарга Г.Ганболдыг тус түр хороонд багтаасан нь сонирхол татаж байна. Магадгүй тэрбээр, хариуцлагаа ухамсарлаж түр хорооны бүрэлдэхүүнээс өөрийн саналаараа гарах бололтой.

Ц.Янжиндулам

“Шөнө дундын бүжиг“ жүжиг дахин тоглогдоно
“Шөнө дундын бүжиг“ жүжиг дахин тоглогдоно
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.