Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Авто замын түгжрэлийг бууруулах ажлуудыг идэвхжүүлэхээр “Рио Тинто” компанийн төлөөллүүдтэй уулзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар “Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал, Гадаад харилцаа хариуцсан Ерөнхий зөвлөх Г.Түвшинзаяа нарыг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны ажлын талаар харилцан мэдээлэл солилцжээ. Тодруулбал, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах тодорхой ажил дээр анхаарлаа хандуулж идэвхжүүлэхээр ярилцсан аж.

Засгийн газар болон Рио Тинто групп санамж бичигт 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурсан байдаг. Үүнд "Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах дэд бүтцийн төслийн судалгааны менежментэд дэмжлэг үзүүлэх…гэж бий" талаар тэрбээр дурджээ.

ОБЕГ: ОХУ-аас Монгол Улсын хилээр орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна
ОБЕГ: ОХУ-аас Монгол Улсын хилээр орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна
 
Хубилай хааны үед хамаарах түүх соёлын дурсгалыг хууль бусаар хилээр гаргахыг завджээ
Хубилай хааны үед хамаарах түүх соёлын дурсгалыг хууль бусаар хилээр гаргахыг завджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.