Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Судлаач Х.Номингэрэл: Улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоо дэлхийн дунджаас 7.6 хувиар бага байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 6 секунд

Өчигдөр "Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын "ДЭВШИХ ЗАМ" Олон улсын форум болсон билээ. Тэгвэл форумын үеэр судлаач Х.Номингэрэл Улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэлхийн дундажтай харьцуулсан байдлыг тодотгон ярьсан юм.

Тодруулбал, тэрбээр "Дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилт, НҮБ-ын гишүүн орнуудын жендерийн эрх тэгш байдлыг бүхий л шатанд хангах гэрээгээр баталгаажсан амлалтуудын хүрээнд жендерийн тэгш байдлыг 50/50-д хүргэхээр зорьж байгаа. Сүүлийн 20, 21-р зуунд олон улсын парламентад гарч ирсэн ололт амжилтын туршлага гэж харах ёстой. Илүү олон төрлийн нийгмийн бүлгийн оролцоо хангагдсан. Тэр дундаа хүн ам хүйсээрээ хамгийн том хор бүлэгт хуваагддаг. Тиймээс хүйсийн ялгаатай байдлаараа бид амьдралын өөр өөр туршлага, замналаар амьдарч байна.

Өмнө нь 20 хувийн квот тогтоож ирсэн намууд эмэгтэй нэр дэвшигчдийг 20 хувьд барьж дэвшүүлнэ гэж хязгаарлаж ирсэн нь улс төрийн намууд эмэгтэйчүүдийн боломжийг хааж байгаа нэг хэлбэр юм. Сүүлийн 2 удаагийн парламентад 20 хувьд нэр дэвшүүлэхэд 17.1 хувь нь сонгогдсон байгаагаас харж болно. Энд нэг л суудал дутуу орж ирсэн гэсэн үг. Гэсэн ч парламентад цөөнх учраас шийдвэр гаргах түвшинд хүчгүйддэг болох нь тод харагдаж байгаа. Мөн 2020 оны сонгуульд 10 орчим тойрогт эмэгтэй хүн дэвшээгүй. Үүнээс харахаар тойрог дээр улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчдийг сонгох боломжийг олгодоггүй. Олон улсын судалгаанаас харвал улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоо дэлхийн дунджаас 7.6 хувиар бага байгаа юм" хэмээв.

СУДАЛГАА: Сайжруулсан түлш хэрэглэснээр ахуйн зуухнаас ялгарах PM1O-ын агууламжийн эзлэх хувь 62 хувиас 42 хувь болж буурч, хүхэрлэг хийн хэмжээ ихэсжээ
СУДАЛГАА: Сайжруулсан түлш хэрэглэснээр ахуйн зуухнаас ялгарах PM1O-ын агууламжийн эзлэх хувь 62 хувиас 42 хувь болж буурч, хүхэрлэг хийн хэмжээ ихэсжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд