Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Парламент дахь эмэгтэйчүүдийн квот нэмэгдвэл улс төрийн үйл явцад өрсөлдөөн нэмэгдэж эрүүлжинэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 59 секунд

May be an image of 3 people and textӨнгөрөгч амралтын өдрөөр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Эмэгтэй улс төрчдийн залгамж үеийг бэлтгэх хөтөлбөр”-т урилгаар оролцон шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоотой холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр Эмэгтэйчүүд нийгэм-улс төрд идэвхийлэн оролцоно гэдгийг том агуулгаар нь нийгмийн тогтвортой хөгжлийн цогц асуудал гэж харвал зөв хандлага илүү тод гарч ирнэ.

Монгол Улсын хүн амын тэн хагас гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл улс төрд, нийгэмд одоо байгаагаасаа “ЦОЙЛОХ” цаг нь болсон.

Эмэгтэйчүүддээ “ЦОЙЛОХ” тэгш боломж олгох зохицуулалтын нэг том арга хэрэглүүр нь Сонгуулийн тухай хуулийн төсөлд УИХ-ын нэгдсэн чуулганы анхны хэлэлцүүлгээр дэмжигдээд байгаа сонгуульд нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь эмэгтэйчүүд(жендерийн аль нэг хүйс байх) квотын заалт юм.

May be an image of 1 person and lighting

Энэ бол нийгмийн тэнцвэртэй хөгжих эв зохицлын асуудал, тэгш эрхийн харилцаа юм. Тэгш эрхээ тэгш боломжоор ханган бүрдүүлэх явдал юм.

Хэрэв 40-өөс доошгүй хувь байх заалт батлагдвал 2024 оны парламент 126-ын доод тал нь эмэгтэй гишүүд 30 байх боломжтой. Энэ нь үнэндээ одоогийн парламентад байгаа эмэгтэйчүүдийн 17 хувийг 10 хувиар нэмэгдүүлэх магадлалтай. Дэлхийн дунджад очих ч бидэндээ бол маш том амжилт болно.

Гэхдээ энэхүү дохио нь олон арван мянган охид бүсгүйчүүдийг нийгмийн ажил амьдралд оролцох сэдэл, сонирхлын хүчтэй хөшүүрэг болно. Орчин идэвхжээд ирэхээр үр дүнд нь улс төрийн үйл явцад өрсөлдөөн нэмэгдэн эрүүлжинэ. Нийгмийн хөгжлийн үйл явц хурдсах юм

May be an image of 7 people and text that says 'эв CAHA нэг'

Ширээний теннисний Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Ширээний теннисний Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.