Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 54 секунд

Өнөөдөр буюу 2023.06.06-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг болон Хангай нурууны араас эхтэй Урдтамир, өврийн Богд, Буянт, Идэр, Завхан, Алтай нуруунаас усжих Ховд, Булган, Бодонч Согоог, Харбут, Увс нуурын савын Хархираа, Баруунтуруун, Намир, Түргэн, Хангилцаг, Хариг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, Хархираа, Баруунтуруун, Согоог, Идэр гол үерийн түвшинг 5-15 см, Хариг гол үерийн аюултай түвшинг 5 см даван тус тус үерлэж байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иргэний Зориг Ногоон намын  даргаар Б.Батбаатар сонгогдлоо
Иргэний Зориг Ногоон намын даргаар Б.Батбаатар сонгогдлоо
 
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.