Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд орсон бороо өнөөдөр өдөр хүртэл үргэлжлэн орно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох байгууллагууд болон дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хариу арга хэмжээ аван ажиллаж байна.
Одоогийн байдлаар дөрвөн байршлаас 31 рейсээр 2734 тонн ус соруулаад байна. Тодруулбал,
- Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, мянгатын уулзвараас “Гэгээнтэн” хотхоны төв зам дагуу 19 рейсээр 114 тонн ус,
- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн тойргоос Сонсголон руу эргэх уулзварт 12 рейсээр 120 тонн ус,
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэгт нэг моторт помпоор 2500 тонн ус тус тус соруулсан.
Мөн Дунд, Сэлбэ гол дагуух үзлэг шалгалтыг хийж байна.