Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд


Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Японы Хүүхдийг ивээх сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  

Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы нийгмийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх  тус төсөлд хамтран ажиллах санамж бичигт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр,   Хүүхдийг ивээх сангийн Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гарын үсэг зурлаа.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, “Залуучууд дипломтой, мэргэжилтэн болсон ч яг ажлын байран дээр очиход чадвар дутагдаж байна гэх шүүмжлэл хурцаар тавигддаг. Цаашдаа боловсролын реформын хэмжээнд очих ажилд, санаачилга гарган ажиллаж байгаад талархал илэрхийлье. Энэ төсөл “амьд” үр өгөөжтэй болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.  

Энэхүү төсөл нь өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, олгох замаар сурлагын амжилтыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлдэх юм. Төслийн үр дүнд хүрэхийн тулд сургуульд болон хөдөлмөрийн зах зээлд өндрөөр үнэлэгддэг хувь хүний ур чадваруудыг олгох сургуульд суурилсан, орон нутгийн залуучууд өсвөр үеийнхний оролцоотой хөтөлбөрийг нэвтрүүлнэ. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлийн хязгаарлагдмал боломж болон уламжлалт мал аж ахуй, цалин хөлсгүй хөдөлмөр, хувиараа хөдөлмөр эрхлэлт давамгайлсан албан бус хөдөлмөрийн салбараас үүдэлтэй өсвөр үе, залуучуудын дунд буй идэвхгүй байдлыг арилгахад хамгийн их хэрэгцээтэй энтрепренер болон хувь хүний ур чадварыг төслийн хүрээнд олгох юм.

Шахмал түлшийг зуны хоёр сард бүх боломжоороо нөөцлөхийг иргэд, ААН-үүдэд уриалав
Шахмал түлшийг зуны хоёр сард бүх боломжоороо нөөцлөхийг иргэд, ААН-үүдэд уриалав
 
Өнөөдрөөс ес эхэлж байна
Өнөөдрөөс ес эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.