Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шахмал түлшийг зуны хоёр сард бүх боломжоороо нөөцлөхийг иргэд, ААН-үүдэд уриалав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар, “Тавантолгой түлш” ХХК хамтран өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь “Тавантолгой түлш компани үйлдвэрийн засвараа хийж, түлшний нөөцөө хангаж эхэлсэн. Мөн зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж байна.

Энэ жил өнгөрсөн жилийн нөөцөлсөн түлшнээс хамаагүй илүү түлшийг нөөцлөхөөр зорьж бэлтгэл ажлаа хангаж байна. Түлш нөөцлөх агуулах хүрэлцэхгүй хүндрэлтэй асуудал байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд зуны хоёр сард багтан өөрсдийн боломжоороо түлшээ нөөцөлж авахыг уриалж байна.

Бидэнтэй гэрээтэй ажилладаг газрууд гэрээний дагуу сайжруулсан түлшээ нөөцлөх хэрэгтэй. Мөн “Тавантолгой түлш” ХХК болон нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай гэрээ байгуулж, иргэн, аж ахуйн нэгжүүд сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулахаа түрээслэх боломжтой” гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолж хэлэв.

У.Хүрэлсүх: Ирэх дөрвөн жил эрх чөлөө ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛСЭН шинэ сэргэлтийн он жилүүд байх болно
У.Хүрэлсүх: Ирэх дөрвөн жил эрх чөлөө ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛСЭН шинэ сэргэлтийн он жилүүд байх болно
 
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
ЭЗБХ: Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилж, Б.Лхагвасүрэнг чөлөөлөхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.