Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЗХ: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг баталлаа

Огноо
Унших
1 минут 57 секунд

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар хэд, хэдэн чухал асуудал хэлэлцсэний нэг нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай холбоотой журмуудыг баталсан явдал юм.

УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан бөгөөд энэ сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалахад арилжаа, төлбөр тооцооны бэлэн байдлыг хангуулж, бирж болон брокерийн үйл ажиллагааг зохицуулах, үүсмэл санхүүгийн хэрэгслийг биржээр арилжаалах эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх зорилгоор “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн болон биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа төлбөр, тооцоо хийх ерөнхий журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, мэдээллийг нийтэд хүргэх журам”, “Үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргагчид тавих нөхцөл, шаардлага, шалгуур болон үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт, түүнийг арилжих журам”-ыг тус тус баталлаа.

Эдгээр журмыг баталснаар бирж болон брокерийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулах, арилжаанд зуучлах үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргах нөхцөл бүрдэж, арилжаа, төлбөр, тооцоо, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэгч талуудын үүрэг, хариуцлага тодорхой болохын зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа олон улсын жишгийн дагуу шударга, ил тод, нээлттэй явагдах суурь эрх зүйн орчин бүрдлээ.

“Улаанбаатар марафон-2023” арга хэмжээний үеэр спортын клубүүд сургалтын төлбөрөө 20-65 хувиар хямдруулна
“Улаанбаатар марафон-2023” арга хэмжээний үеэр спортын клубүүд сургалтын төлбөрөө 20-65 хувиар хямдруулна
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.