Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар марафон-2023” арга хэмжээний үеэр спортын клубүүд сургалтын төлбөрөө 20-65 хувиар хямдруулна

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 12 секунд

Автомашингүй өдөр буюу "Улаанбаатар марафон-2023" арга хэмжээ маргааш зохион байгуулахтай холбоотой Д.Сүхбаатарын талбайд болох арга хэмжээний үеэр спортын клубүүд үйл ажиллагаагаа сурталчлах өдөрлөг зохион байгуулах бөгөөд хүрэлцэн ирсэн иргэд спортын клубээр 20-65 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болсон талаар НЗДТГ-аас мэдээллээ.

Тодруулбал, энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Н.Сугар мэдээлхэдээ "Улаанбаатар марафон энэ жил өдөрлөг болж өргөжсөн. Иргэд гүйхгүй ч гэсэн Төв талбай дээр ирж, өдөрлөгт оролцох боломжтой.

Сонирхолтой олон арга хэмжээ болно. Тухайлбал, спортын клубүүд 20-65 хувийн хямдралтайгаар бүртгүүлэх боломжийг иргэдэд санал болгох юм.

Хүүхдүүдэд зориулан балет, цирк, иог, туялзуур сэлэм, таеквондогийн үзүүлбэрийг бүтэн өдрийн турш сонирхуулна. Мөн сагсан бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис, волейбол, шатрын клубийн үйл ажиллагааг танилцуулна.

Үргэлжлүүлэн 16:00 цагт Төв талбайд "Оpen mic" үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна" гэв.

ФОТО: “Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно
ФОТО: “Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.