Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: ДЭМБ-аас улаанбурхан, улаануудын өвчин дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Халдварт өвчин судлалын үндэсний төвд “Төрөлхийн улаануудын хам шинжийн дарамтын үнэлгээний сургалт”-ыг зохион байгуулж байна. ЭМЯ-ны удирдлаган дор ДЭМБ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ хамтран Монгол Улс бодлогын хүрээнд улаанбурхны өвчлөлийг таслан зогсоосноо баталгаажуулах, улаануудыг хяналтанд авах стратегийг хэрэгжүүлэх хүрээнд улсын хэмжээнд төрөлхийн улаануудын хам шинж хэрхэн ямар түвшинд байгааг үнэлгэх ажлыг хийж буй юм. Энэхүү үнэлгээг хийхийн тулд судалгааны багийг сургалтанд хамруулж мэдээллээр хангах зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байгааг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан онцоллоо.

Тэрбээр “Томоохон цар тахлын дараа халдварт өвчнүүд сэргэх, дараагийн цар тахлыг үүсгэх эрсдэл өндөр болдог. Тиймээс бид болзошгүй халдварын дэгдэлтэд бэлэн байх зайлшгүй шаардлагатай. Цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар улаанбурхан, гахайн хавдар, улаанууд /УГУ/ зэрэг халдварт өвчний эсрэг дархлаажуулалтын хувь буурсан. Манай улсын хувьд вакцинжуулалт 0,08 хувиар буурсан үзүүлэлт байгаа.

Монгол Улс нь улаанбурхан өвчний гаралтыг таслан зогсоосон улс орны нэг. Бид өвчлөлийг таслан зогсоосноо дахин баталгаажуулах ажлыг ойрын хугацаанд дахин хийхээр бэлтгэлээ хангаж байна.

ДЭМБ-аас улаанбурхан, улаануудын өвчин дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулж байгаа юм. Манай улс 2009 оноос эхлэн дархлаажуулалтын хөтөлбөртөө улаанууд буюу УГУ-ын вакциныг нэвтрүүлсэн бөгөөд үүнээс хойш энэ төрлийн өвчлөл бүртгэгдээгүй хэдий ч вакцин тарьж эхлэхээс өмнө дархлаажуулалтад хамрагдаагүй ээжээс урагт халдвар дамжиж, түүнээсээ болоод төрөлхийн улаануудын халдварын хам шинж илрэх тохиолдол бий. Энэ хам шинжээс үүдэж сонсгол, хараа, зүрхний төрөлхийн өөрчлөлттэй хүүхэд төрөх магадлалтай байна. Тиймээс бид энэ тандалтыг хийснээр сэргийлэлтийн арга хэмжээг авах бүрэн боломжтой болох юм” хэмээлээ.

Улаанбаатарт 18 хэм дулаан байна
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
 
Францын эсрэг Монголын шигшээ багийн амжилтыг  А.Ананд гаргалаа
Францын эсрэг Монголын шигшээ багийн амжилтыг А.Ананд гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.