Өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын парад болж байна.
Москва хотын Улаан талбайд уламжлалт ёсоор тавдугаар сарын 09-нд зохиогддог Ялалтын баярын жагсаалыг коронавирус цар тахал гарсантай холбоотойгоор хойшлуулаад байсан юм.
Уг баярын жагсаал өнөөдөр буюу зургадугаар сарын 24-ны өдөр болж байгаа бөгөөд тус жагсаалд Монгол Улсын зэвсэгт хүчний шилдэг 75 цэрэг оролцож Москва хотын Улаан талбайд алхалаа.
“Арван таван мянган цэрэг, 234 цэргийн ангийн техник хэрэгсэл, 80 нисдэг тэрэг Их ялалтын 75 жилийн ойд зориулан жагслаа. Ялалтын баярын жагсаалд нийт 12 орны Зэвсэгт хүчин оролцсон ” гэж Ria.ru мэдээллээ.
Эх сурвалж: Ria.ru