Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаагаа явуулдаг "Андын Илч" ХХК-тай холбоотой хэргийн талаар ЭЦА-наас мэдээлэл өглөө. ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболд "Тус компанийн 49, 51 хувийн хувьцаа эзэмшигчдийн маргааны талаар гомдол мэдээлэл шалгагдсан. Улмаар гэмт хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Мөн ЭЦА-нд тус компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг хулгайлсан гэх хэргийг шалгаж байна. "Андын Илч" компанитай нүүрс тээврийн болон гаалийн хяналтын талбайг ашиглан, гэрээ байгуулсан ААН-үүдийн техник хэрэгсэл ашигласан гэх үйлдэлтэй холбоотой хэргийг шалгаж байна.
Түүнчлэн тус компанийн хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирал байсан хүмүүсийн хоорондын эд хөрөнгийн маргаан, компанийн эд зүйлийг хувьдаа завшсан хэрэг шалгагдаж байгаа" гэлээ.