Бидний өдөр тутмын хоол хүнсний хэрэглээнд хэдийн нэвтэрч, хамгийн түгээмэл хэрэглэгдэх болсон харь хоолууд олон байдаг. Тэдгээр нь манайд орж ирэхдээ орц найрлага, амт, хийцээ өөрчлөн зарим нь бүр танигдахааргүй тэс өөр болжээ. Ингээд дараах харь гаралтай "монголчилсон" хоолуудтай танилцана уу. Зарим нь таныг алмайруулах болно.
-Гуляш-
будаагүй, үхрийн махаар хийдэг нэгдүгээр хоол
Монголчуудын дунд түгээмэл тархсан хоолнуудын нэг бол гуляш билээ. Гуляш нь бидэнд будаа, салат, ногоо, зөөлөн мах бүхий хоёрдугаар хоол гэдгээрээ танигдсан. Тэгвэл жинхэнэ гуляш ямар байдаг бол?
Гуляш нь яг үнэндээ Унгар үндэсний нэгдүгээр хоол бөгөөд бидний “монголчилсон” гуляшнаас ялгаатай нь ямар ч будаагүй, үхрийн махан шөл юм. Унгар гуляш нь амтлагч, орцоосоо шалтгаалаад 170 гаруй жортой байдаг аж.
-Бифштекс-
beef steak-үхрийн махан стек
Харь хоолыг “монголчлон” өнгө төрх, амт найрлагыг нь өөрчилсөн өөр нэгэн хоол бол бидний нэрлэдэгчлэн өндөгтэй бифштекс юм. Тэгвэл уг хоолны жинхэнэ гарал үүсэл нь үхрийн махан стек буюу beef steak гэдгийг та мэдэх үү?
Стекийг будаа, төмсний нухаш, шарсан өндөг, салат зэргээр баяжуулан, өндөгтэй бифштекс болгон өөрчилсөн нь энэ ажээ.
-Пирожки-
Жинхэнэ Орос пирожки талх шиг хэлбэртэй байдаг бол бид мах, будаа, кимчи гээд өөрсдийнхөөрөө орц найрлага нэмэн шарж бэлтгэдэг билээ.
-Хуйцай-
пүнтүүз, төмстэй хятад хуурга сүүл ордоггүй
Бидний идэх дуртай бөөрөнхий мах, шарсан төмс, пүнтүүз, сүүл зэрэг орц найрлага бүхий хуйцай нь Хятадаас мужаас гаралтай аж. Хятадаар ч мөн Hui Cai хэмээн адилхан дуудагддаг бөгөөд хачирхалтай нь пүнтүүз, төмс, олон төрлийн ногоо ордог хуурга буюу хоёрдугаар хоол юм.
-Борщ-
Хүрэн манжингаар өнгийг нь хальт хувиргаад л бэлэн болгодог монгол борщийн хажууд "жинхэнэ" борщ нь илүү өтгөн шөлтэй бөгөөд цөцгийтэй байдгаараа онцлогтой.
-Плов-
Монголд бараг л будаатай хуурганы "зиндаанд" танигдсан плов нь жинхэнэ утгаараа бол үзэм, чавга, Узбек жигнэсэн мах, жасмин сортын будаа зэргээр хийж бэлтгэдэг.
-Цуйван-
Chow mein буюу "хуурсан гурил" хэмээх хятад үгнээс гаралтай цуйван нь монголд орж ирэхдээ бусад хоолнуудтай харьцуулахад тийм ч их "зүсээ хувиргаагүй" бололтой.
-Тефтель-
Амталсан бөөрөнхий махны хажууд хачир болгон салат, будаа тэргүүтнийг тавьсныг манайд тефтель гэдэг. Тэгвэл тефтель жинхэнэ утгаараа бол маханд нь будаа ордог учраас тусад нь будаа тавьдаггүй, оронд нь ногоогоор хачирладаг байна.