Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ-нд шаардлага хүргүүлж, нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахыг шаардлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 39 секунд

Хэнтий аймагт АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл болон МоАХ-ын гишүүд "Дарангуйлагчийг давраахгүй!" цуглааныг С.Зоригийн хөшөөний дэргэд зохион байгуулсан билээ. Тус цуглаанд оролцогчид цагдан хоригдоод байгаа нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахыг тухай шаардлага хүргүүлээ.

Э.Бат-Үүл “Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намаас нэр дэвшигч Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг цагдан хорьсон. Энэ бол өнгөрсөн 30 жилийн түүхэнд байгаагүй зохисгүй хууль зөрчсөн үйл ажиллагаа боллоо. Сонгуулийн үед нэр дэвшигчийг цагдан хорих шаардлага гарсан бол СЕХ-ны шийдвэрээр цагдан хорих хуультай. Шүүх байгууллага ингэж ард түмний сонгох, сонгогдох эрх рүү халдах эрх байхгүй. Тиймээс өнөөдөр бид С.Зоригийн хөшөөний дэргэд цуглаан зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Улмаар цуглаанд оролцогчдын зүгээс СЕХ-нд шаардлага хүргүүлж, нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахыг шаардаж байна. СЕХ энэ асуудлыг өнөөдөр хуулийн дагуу шийдэх ёстой. Сонгуулын хугацаанд төрийн үндсэн эрх мэдэл СЕХ-д шилжиж очдог хуультай. Уг шаардлагад “СЕХ-д шаардлага хүргүүлэх тухай: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө яаран сандран МУ-ын Сонгуулийн тухай хууль зөрчиж, СЕХ-ны шийдвэргүйгээр Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын зургаан нэр дэвшигчийг баривчилж, цагдан хорилоо. Тиймээс хууль бусаар цагдан хорьсон нэр дэвшигчдийг 48 цагийн дотор нэн даруй суллахыг шаардаж байна. "Дарангуйлагчийг давраахгүй!" сэдэвт цуглаанд оролцогчид” гэсэн байгаа гэв.

СЕХ-нд нэр дэвшигчийг цагдан хорих, баривчлах талаар ямар нэгэн зөвшөөрөл хүссэн албан бичиг ирээгүй

СЕХ-ны хуулийн хэсгийн дарга Н.Бат-Эрдэнэ “Уг шаардлагыг бид хүлээн авлаа. Өнөөдрийн хүртэл аль нэг байгууллагаас СЕХ-нд нэр дэвшигчийг цагдан хорих, баривчлах талаар ямар нэгэн зөвшөөрөл хүссэн албан бичиг ирээгүй. Тиймээс бид энэхүү шаардлагыг СЕХ-ны удирдлагуудад танилцуулна. Сонгуулийн санал авах үйл ажиллагаа ойртсон байгаа учир манай СЕХ-ны гишүүд санал авах байруудаар томилолттой ажиллаж байгаа. Гэхдээ би энэ шаардлагыг танилцуулаад хариу хүргүүлэх болно” гэлээ.

Эх сурвалж: АН

Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинд аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэнд хүргэв
Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинд аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэнд хүргэв
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.