Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: БЗС-аас зээл авч улсад 14 тэрбум төгрөгийн хохирол учруулах эрсдэлтэй оюутнуудын зээлийн эргэн төлөлтөд анхаарч ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Энэ үеэр БЗС-аас зээл авсан зээлдэгчдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Өнгөрсөн хугацаанд БЗС-аас нэг сая гаруй хүн зээл авсан байна. Хамгийн гол нь эрх мэдэлтэй, мэдээлэлд ойрхон хүмүүс зээлд хамрагдсан эсэх, сонгон шалгаруулалт хууль бус болсон эсэх мөн зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй, үүргээ биелүүлээгүй зэрэг асуудал дээр мэдээллийг ангилж шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдээллээр гадаадад суралцсан 2 мянга гаруй оюутнаас 230 оюутан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргаж, улсад 14 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулах эрсдэлтэй байгаа учир эдгээр хүүхдүүдэд гэрээний үүргээ биелүүлэхэд анхаарч холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллана" гэлээ.

Х.Ганхуяг: Эстонийн боловсролын системийн платформыг Монгол Улсад суурьшуулах талд хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Х.Ганхуяг: Эстонийн боловсролын системийн платформыг Монгол Улсад суурьшуулах талд хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.