Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Эстонийн боловсролын системийн платформыг Монгол Улсад суурьшуулах талд хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

УИХ дахь Монгол-Эстонийн бүлгийн дарга Х.Ганхуяг өнөөдөр Бүгд Найрамдах Эстони улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ханнес Хансог хүлээн авч уулзлаа.

Сүүлийн жилүүдэд мэдээлэл технологи, цахим засаглал, кибер аюулгүй байдал зэрэг салбарт Монгол, Эстонийн хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлсээр байна. Монгол Улс “Цахим засаглал” үндэсний хөтөлбөр “E-Mongolia ” системийг Эстонийн туршлагад тулгуурлан амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Цаашид хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боловсролын салбарт чиглүүлж илүү хөгжүүлэх бүрэн боломжтойг уулзалтын үеэр талууд онцоллоо. Эстонийн боловсролын системийн платформыг Монгол Улсад суурьшуулах талаар өмнө хоёр талын яриа өрнөж байсан. Энэ хүрээнд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон асуудлыг хэлэлцлээ.

Эстонийн Парламентын сонгууль өнгөрсөн 2022 оны 3-р сарын 5-ны өдөр болж Ерөнхий сайд Каяа Калласын тэргүүлдэг Шинэчлэлийн нам олонхын санал авсан . Шинээр байгуулагдаж буй Парламентад ч Монголтой харилцах бүлэг идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн УИХ-ын гишүүн, УИХ-дахь Монгол-Эстонийн бүлгийн дарга Х.Ганхуяг онцоллоо. Уулзалтын төгсгөлд энэ онд Эстонийн Парламент дахь Эстони-Монголын парламентын бүлгийн дарга гишүүдийг Монгол улсад айлчлан ирэхийг урьсан юм.

Оюутнуудыг нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулна
Оюутнуудыг нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.