Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням төлбөрийн өргүй гэж мэдэгдсэн ч БЗС-аас төлөлт хэвийн үргэлжилж байгаа гэж мэдэгдлээ

Огноо
Унших
1 минут 27 секунд

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.03.22/ Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг олон нийтэд ил болгосон. Үүний дагуу УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням Канадын Бритишийн Колумбиа их сургуульд хоёр жилийн хугацаанд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцаж, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам долларын зээл авсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгөхдөө "Одоо ч үргэлжилж байгаа энэ хөтөлбөрт 2015 онд үйлчилж байсан хууль, журмын дагуу өрсөлдөөд шалгуур хангаж сургалтын зээл авсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд дууссан. Одоо ямар ч өргүй. Энэ хөтөлбөр олон монгол залуучуудыг өндөр боловсролтой болж ажил амьдралаа авч явахад дэм тус болсон сайн хөтөлбөр" гэсэн юм.

Харин эл мэдээллийг БЗС-ийн ажлын албаны дарга Д.Гарьдаас тодруулахад "УИХ-ын гишүүн Г.Дамдинням докторт суралцаж байгаа. Зээлийн төлөлт хэвийн байгаа" гэх мэдээллийг өглөө. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж барагдуулсан гэх Г.Дамдинням гишүүний тайлбартай албаны эх сурвалжийн мэдээлэл зөрлөө.

БЗС: УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр хүүхдийнхээ авсан зээлийн эргэн төлөлтийг бүрэн хийсэн
БЗС: УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр хүүхдийнхээ авсан зээлийн эргэн төлөлтийг бүрэн хийсэн
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.