БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.03.22/ Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг олон нийтэд ил болгосон. Эл мэдээллээр УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр хүүхэд энэ зээлээр суралцдаг нь ил болсон юм. Тодруулбал, түүний хүү З.Алтангэрэл, охин З.Должинсүрэн нар Калифорнийн их сургуульд суралцдаг байна. Ингэхдээ дөрвөн жилийн хугацаанд нэг нь 96, нөгөөдөх нь 13 мянган ам.долларын зээл авсан байв. Энэ талаар БЗС-ийн ажлын албаны дарга Д.Гарьдаас тодруулахад "УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр хүүхдийнхээ авсан зээлийн эргэн төлөлтийг бүрэн хийсэн" гэх мэдээллийг өглөө.