БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.03.22/ Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг олон нийтэд ил болгосон. Ингэснээр гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан 421 хүний мэдээлэл дунд зарим улс төрчидтэй холбогдох нэрс гарч ирж байгаа нь олны анхаарлыг татаж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням Канадын Бритишийн Колумбиа их сургуульд хоёр жилийн хугацаанд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцжээ. Ингэхдээ Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам долларын зээл авсан аж.
Зээлийн сангийн мэдээлэлд:
Түүний эзэмшсэн боловсролын намтарт: