Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан олон нийтэд ил болгож буй талаараа өчигдөр мэдээлсэн. Тэр дундаа гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан 421 хүний мэдээлэл дунд зарим улс төрчидтэй холбогдох нэрс гарч ирж байгаа нь олны анхаарлыг татаж басхүү шүүмжлэлийг дагуулж байна.
Тухайлбал, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр БЗС-аас 6 мянган ам.долларын зээл авч суралцжээ. Түүний хувьд Нидерландын Хаант Улсын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлага чиглэлээр суралцсан байдаг.
Зээлийн мэдээллийн санд:
Ж.Энхбаярын эзэмшсэн боловсролын намтарт: