Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагад ирсэн. Саналтай танилцаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлэхээ мэдэгдсэн билээ.

Гэхдээ Ерөнхий прокурорыг гадаад томилолтоос ирсэнийх нь дараа хүргүүлнэ гэж байсан юм. Тэгвэл уг саналаа хүргүүлсэн эсэх талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодруулахад "Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын нэр бүхий 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Улсын ерөнхий прокурор Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн саналтай танилцаж байна" хэмээлээ.

Сануулахад,

  1. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  2. Н.Наранбаатар улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
  3. Д.Бат-Эрдэнийг “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХХК зэрэг компанийн хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18 478 856 284 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт үйлдлийг удирдан зохион байгуулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байдаг.

Таксины жолоочийг суудлынх нь бүсээр ороож, толгойг нь гэмтээн автомашиныг нь дээрэмджээ
Таксины жолоочийг суудлынх нь бүсээр ороож, толгойг нь гэмтээн автомашиныг нь дээрэмджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд