АНУ-ын иргэн Jennie Stejna коронавирусээр халдварласаныхаа дараагаас юм идэж, уухаа больж арай гэж л ярьдаг байжээ. 103 нас хүрснээр түүний урьдчилсан дүгнэлтүүд тун таагүй гарч, гэр бүлийнхэн нь ч түүнээс удахгүй хагацахдаа бэлдэж байжээ.
Гэвч байдал өөрөөр эргэж эхэлсэн байна. Хэд хоногийн дараагаас Масачусэтс муж дахь Уилбрахамын эрүүл мэндийн төвөөс гэр бүлд нь Jennie Stejna-гийн биеийн байдал эрс сайжирч буйг дуулгасан байна. Jennie Stejna өөрөө ч эмнэлгийн ажилтнуудад “надаас хол бай, би өвчтэй биш” гэж хэлдэг байсан аж.
Түүний биеийн байдал сайжирсан энэ мэдээг сонссон гэр бүлийнх нь түүнд өөрийнх нь дуртай Bud Light шар айргыг өгч баярлуулахаар шийджээ. Учир нь тэрээр “Халуун өдөр тохиовол чи хүйтэн шар айраг уух хэрэгтэй” гэж үргэлж хэлдэг байна.
Эх сурвалж: NBCBoston
А.Содномдаржаа