Маргааш буюу зургадугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт Улсын Онцгой комисс хуралдана.
Уг хурлаар:
- КОВИД-19 халдварын нөхцөл байдал, эм хангамж, нөөцийн асуудал,
- Гадаад улс орнуудаас Монгол Улсын иргэдийг татан авах захиалгат нислэг, нөхцөл байдлын мэдээлэл,
- Төрийн албан хаагчдын Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний 194 бүртгэгдсэний 87 нь эдгэрээд байна.