Автобусны буудлын орчимд явж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 33 настай “Э”-ийн биед үл таних хоёр хүн халдаж, Самсунг Галакси S8 маркийн гар утсыг нь дээрэмджээ. Дуудлагыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ангарагхүү, цагдаагийн дэд ахлагч Д.Дэлгэрсайхан нар авсан байна.
Улмаар хэргийн газарт шуурхай эрэн сурвалжилснаар тус хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Г, М нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлэн тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар