Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бразил улс Дээд шүүхийн шийдвэрээр Ковид-19-ийн мэдээллээ дахин ил болголоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 53 секунд

Түлхүүр мэдээлэл

  • Бразилын Дээд шүүх засгийн газраасаа мэдээлэлд цензур тавихгүй байхыг шаардлаа.
  • Дэлхийн эрүүл мэндийн  байгууллага  тус улсын ерөнхийлөгчийг нөхцөл байдалд хайхрамжгүй хандаж байгааг буруутгаж байна.
  • Шүүгч Мораес ерөнхийлөгч болон засгийн газарт хандан 48 цагийн дотор тоон мэдээллийг бүрэн сэргээхийг шаарджээ.

Бразил улс бямба гарагаас эхлэн ерөнхийлөгчийнхөө шийдвэрийн дагуу Ковид-19 халдварын мэдээллийг нийтэд зарлахаа зогсоогоод байсан билээ. Тэгвэл уг шийдвэрийг Бразилын Дээд шүүх шалган, 48 цагийн дотор дахин сэргээх хэрэгтэйг сануулж, шаардлага хүргүүлсэн байна. Үүнээс хэдэн цагийн дараа тус улсын Ковид-19-ийн өдөр тутмын мэдээллийг нийтэлдэг вэбсайтыг дахин сэргээжээ.

Тодруулбал, мягмар гарагт Дээд шүүх засгийн газарт хандан мэдээлэлд цензур тавихаа болихыг шаардаж, Улсын Дээд шүүхийн шүүгч Александре де Мораес Ковид-19-ийн мэдээллийг олон нийтийн эрүүл мэндийн эрх ашигт нийцүүлэн өдөр бүрийн мэдээллийн задаргааг сэргээх шаардлагатай гэж Эрүүл мэндийн яамд хандан мэдэгдсэн байна.

Бразил улс нь Ковид-19-ийн тохиолдлын тоогоороо дэлхийд хоёрдугаарт жагссан бөгөөд бусад улсыг бодвол нас барагчдын тоо өдөр бүр нэмэгдэж байгаа аж. Харин ерөнхийлөгч Жаир Болсонарогийн бодлогын өөрчлөлт нь Ковид-19-ийн нөхцөл байдлын тайлангийн үр дүнг  илүү сайжруулахын чиглэсэн гэж өмнө нь хэлж байжээ.

Эх баригчийн шийдвэрийн дагуу эрүүл мэндийн яам нь вэбсайтдаа сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр нэмэгдсэн тохиолдол болон нас баралтын мэдээллийг нийтлэхээ  мэдэгджээ. Ерөнхийлөгчний мэдээллийг нуун дарагдуулах  өмнөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга нарын зөвлөл “авторитар, мэдрэмжгүй, хүнлэг бус, ёс зүйгүй” хэмээн тодорхойлсон  бөгөөд ерөнхийлөгчийн засгийн газрыг мэдээллийн залилан хийсэн гэж шүүмжлэгчид буруутгаж байсан юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусний халдвар эхэлж байх үеийн гэр хориог эсэргүүцэж “Бага зэргийн ханиадтай зүйрлэж байсан алдааг дахин давтаж тахлын үед хариуцлагагүй хандаж байна” хэмээн тус улсын ерөнхийлөгчийг буруутгаж байсан юм.

Шүүгч юуг онцолж хэлсэн бэ?

Александре де Мораес Бразилийн Эрүүл мэндийн яаманд Ковид-19 халдварын мэдээллийг бүрэн гаргахыг тушаажээ. Зургийн эх сурвалж: BBC

Даваа гарагийн үдээс хойш гурван намын гаргасан эрх зүйн шаардлагын  хариуд шүүгч Мораес дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд Ерөнхийлөгч Болсонаро засгийн газарт хандан дөчин найман цагийн дотор тоон мэдээллийг  бүрэн сэргээхийг шаардсан.

Тэрээр  Бразил улс эрүүл мэндийн байдал маш ноцтой байгаа тул  засгийн газрын бүх агентлаг нийгмийн эрүүл мэндийн хамгаалах аргыг сайжруулах шаардлагатай гэж хэлжээ. Мөн олон улсад хүлээн зөвшөөрсөн арга болох өвчлөлийн тархалтын мэдээллийг цуглуулж,  дүн шинжилгээ хийж нийтэд түгээхгүй бол нийгэмд үзүүлэх  үр дагавар нь ноцтой гэдгийг онцолжээ.

Бразилийн нөхцөл байдал ямар байна вэ?

Латин Америкийн хамгийн их хүн ам суурьшсан АНУ-д Бразилаас илүү тархалт эрчимтэй явагдаж байна.

Өнгөрсөн сард Бразил улсад халдвараас үүдэн нас барсан хүмүүсийн тоо Итали улсаас давсан байна. Нас баралтын тоогоороо АНУ, Их Братинийн дараа орж байна.

Бразилийн ерөнхийлөгч Эрүүл мэндийн яамны хоёр дахь сайдыг огцрууллаа

Энэ хугацаанд Коронавурсний эрсдэлийг дутуу үнэлж “багахан ханиадтай” харьцуулж байсан ерхийлөгч Эрүүл мэндийн яамны хоёр ч сайдын эмчилгээний арга барилтай зөрчилдөж албанаас нь чөлөөлжээ.

Ерөнхийлөгч эдийн засгийн хүндрэл үүсч байгаа учир орон нутгийн удирдлагуудын тавьсан хориг арга хэмжээг цуцлахыг уриаллаа. Мөн тус улсын ерөнхийлөгч мужийн удирдлагуудыг засгийн газрын эсрэг хатуу арга хэмжээ авсан улс төрийн зорилгоор ашиглаж  байна гэж буруутгаж байна.

Дэвсгэр мэдээлэл: Латин Америкийн орнуудад 700,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн. Гэсэн ч шинжилгээний хариундаа эргэлзэж байгаа учир энэ тоон үзүүлэлт хэт өндөр байна гэж үзэж байгаа юм. Түүнчлэн 37,000 гаруй хүн нас бараад байна.

Эх сурвалж: BBC 

Б.Болормаа

Хотоо гутаасан самбараас өөр сурталчлах арга алга уу?
Хотоо гутаасан самбараас өөр сурталчлах арга алга уу?
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.