Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Хувийн унаагаараа үйлчилж байгаа мэт аашилдаг хандлага муутай, сэтгэлгүй нийтийн тээврийн жолооч нараа ТӨЛӨВШҮҮЛЬЕ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 28 секунд

No description available."Асуудал" хэрвээ хүн байсан бол бараг л Монголчуудаас уйдчихсан байгаа гэдэгт итгэлтэй байна. Эхлээд бидэнд актад гарах болзлоо хэдийнэ хангаж, моралын элэгдэлд орсон хэдэн автобусуудаа хэрхэн шинэчлэх вэ гэх асуудал толгойны өвчин болж байлаа. Харин шинэчлээд эхэлснийх нь дараа сэтгэлгүй, хандлага муутай, унаж эдэлж яваа юмныхаа учрыг мэдэхгүй зарим жолооч нарыг яаж төлөвшүүлэх вэ гэдэг асуудал гараад ирлээ. Цоо шинээр гараад ирсэн асуудал биш л дээ. Үргэлж шахуу энэ байдалдаа дасан зохицоод, амьдралынхаа нэг хэсэг болгочихсон хэрэг. Тиймээс ч тэр бүр хөндөөд байдаггүй, уурлаж бухимдсан тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр л хандаад өнгөрөх нь элбэг. Харин энэ байдлыг өнөөдөр нэг л жишээ улам дордуулав.

Бид шинэхэн автобусаар зорчиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тухтай, дулаахан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчих асуудлыг шийдвэрлэсэн гээд олон талын давуу талыг дурдаж болно. Шинэчлэл үргэлжилж, ийм автобусны тоо ч нэмэгдэнэ. Гэтэл хүртээмжээ хэд дахин нэмсэн ч иргэдтэй хамгийн ойроос ажиллах жолооч нарын зарим нь унасан унаа, хэрхэн ямар зохицуулалт хийх тал дээр мэдлэггүйн дээр хандлага, зүтгэлгүй байна. Үүний ганцхан жишээ. Өнөө өглөөхөн "Буухдаа жолоочид нь налуу замаа буулгаад өгөхийг хүссэн боловч жижиг машинууд байна боломжгүй хэмээн налуу зам гаргахад тохиромжгүй зогслоо. Тэгээд налуу замаа буулгасан чинь замын хашлага таараад хэцүү буулаа" гэх иргэний постыг уншлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчихоор автобусанд тань суусан л бол налуу замыг нь буулгаад өгчих хэмжээний сэтгэл гаргах хэрэгтэй жолооч нар аа. Хувийн унаанд сууж яваа биш шүү дээ. Иргэдийнхээ тав тухтай зорчих нөхцлийг хангахаар улсаас тавьж өгсөн хөрөнгө. Хувийн унаа ч ингэж харьцахгүй. Харилцааны тал дээр яриад ч хэрэггүй. Иргэдтэйгээ үг хэл амаа доромжлох явдал ч энүүхэнд байдгийг өдөр бүр нийтийн тээврээ зорчдог иргэд бүгд л мэднэ.

Энэ мэт байдлаар сэтгэлгүй ажиллавал хэдэн мянган автобус авч ирж, хөдөлгөөнд оролцууллаа ч хөгжил гэх үгийг амнаасаа унагаахын ч хэрэггүй. Нөгөө талдаа налуу замаа хэрхэн яаж буулгах, хаана хэрхэн зогсохоо мэдэхгүй байвал жолооч нарыгаа тэргэнцэртэй болон бусад бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх сургалтанд суулгаж чадавхжуулах шаардлагатай байна. Эцэст нь гэхэд, бид хөгжлийг хэн нэгэн даргаас шахаж шаардаад л бий болчих зүйл биш. Алхам тутамдаа хөгжилд гар бие оролцоотой гэдгээ ухамсарлах нийслэлчүүдийн хандлага, сэтгэл шингэсэн багахан үйлдлээс эхэлнэ гэдгийг хэлэх нь зүйтэй.

“Эрдэнэс Тавантолгой” ХК биржээр арилжаалсан анхны нүүрсийг амжилттай хүргэж өглөө
“Эрдэнэс Тавантолгой” ХК биржээр арилжаалсан анхны нүүрсийг амжилттай хүргэж өглөө
 
Э.Батмагнай начин 23 насандаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардлаа
Э.Батмагнай начин 23 насандаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.