Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК биржээр арилжаалсан анхны нүүрсийг амжилттай хүргэж өглөө

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 33 секунд

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Энэхүү журмын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, нийт 3 удаагийн цахим арилжаагаар 160 мянган тонн нүүрсийг худалдаалсан. Өмнө нь уурхайн ам нөхцөлөөр тонн нүүрсний үнэ 100-110 орчин доллар байсан бол хил нөхцөлд шилжсэнээр 178.6-179.1 доллар болж, нэмэгдсэн юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК хөрөнгийн биржээр дамжуулан 3 удаа нийт 160 мянган тонн нүүрс борлуулжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК цахим арилжаагаар худалдаалсан нүүрсний анхны тээвэрлэлтийг эхлүүлж, Монгол Улсын хилийн цаана буюу БНХАУ-ын Ганц мод боомтод өнөөдөр хүргэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран хүний оролцоогүйгээр цахим үнийн санал авах аргаар зохион байгуулж, шалгарсан тээврийн компаниудтай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, тээвэрлэлтийг ийнхүү эхлүүлж байна.

Ингэснээр тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш анх удаа хил нөхцөлөөр худалдаалсан нүүрсийг монгол тээвэрчид БНХАУ-ын хил дээр хүргэж өгч буйгаараа түүхийн нэгэн шинэ хуудас нээлээ.

Өмнө нь уурайн ам нөхцөлөөр борлуулж байх үед уурхайгаас нүүрс гарсан л бол худалдан авагчийн мэдэлд очдог. Өөрөөр хэлбэл, худалдан авагч уурхайгаас нүүрсээ худалдан авч, өөрсдөө тээвэрлэн экспортолж байсан. Энэ үед тээврийн хөлс БНХАУ-ын талд үлддэг байсан бол хил нөхцөлөөр борлуулж, "Эрдэнэс Тавантолгой" ХК тээврээ хариуцдаг болсноор Монгол тээвэрчид нүүрс тээвэрлэж, тухайн тээврийн ашиг Монгол Улсад үлдэх том боломжийг нээж өгч байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК хөрөнгийн биржийн цахим арилжаагаар цаашид нүүрсээ борлуулж, ерөнхий гэрээгээр сонгон шалгаруулсан тээврийн аж ахуйн нэгж тээвэрлэж, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, улмаар зардал буурах, компанийн ашигт ажиллагаа нэмэгдэх эхлэл тавигдлаа.

“RFID” чипийг иргэдийн автомашинд суурилуулах ажлыг түр хойшлуулжээ
“RFID” чипийг иргэдийн автомашинд суурилуулах ажлыг түр хойшлуулжээ
 
“Цэцэг“ төвөөс Цаг уурын уулзвар хүртэлх замыг энэ сарын 10-13-ны хооронд хааж, засварлана
“Цэцэг“ төвөөс Цаг уурын уулзвар хүртэлх замыг энэ сарын 10-13-ны хооронд хааж, засварлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.