Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оны шилдэг хөлбөмбөгчинөөр Лионел Месси, Алексиа Путеллас нар тодорчээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 49 секунд

FIFA-аас тодруулдаг “Оны шилдэг эрэгтэй тоглогч”-ийн шагналыг Аргентины шигшээ баг болон Парис Сен Жермейн клубийн довтлогч Лионел Месси хүртлээ. Түүний хувьд Аргентины шигшээ багаа ахлан Катар 2022 ДАШТ-д түрүүлсэн бөгөөд 2021-2022 оны улиралд 49 тоглолтод нийт 27 гоол оруулжээ.

Тэрбээр, хоёр дахь удаагаа энэхүү шагналыг хүртэж буй бөгөөд, “Багийн хамтрагчгүйгээр би энд зогсож чадахгүй. Тэднийхээ ачаар удаан мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлсэн. Цөөн хүний хүрч чадах оргилд зогсож байгаадаа баяртай байна” гэж хэлж байсан юм.

Харин “Оны шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Барселона” клубын тамирчин Алексиа Путеллас тодорчээ.

Э.Ариунтуяа

Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр 8500 гаруй хүн музей үзжээ
Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр 8500 гаруй хүн музей үзжээ
 
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц