Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Хоёроос дээш жил тариалан эрхлээгүй газрыг хураан авна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 20 секунд

Тариалангийн тухай хуульд тариалангийн газрыг атаршуулахыг хориглодог бөгөөд хоёроос дээш жил тариалан эрхлээгүй бол хураан авдаг байна. Тэгвэл Сэлэнгэ аймгийн захиргааны шүүх дараах хэргийг шийдвэрлэжээ. Тодруулбал,

"Сумын Засаг дарга "Д" ХХК-ийн тариалангийн зориулалтаар эзэмшдэг 156,34 га газраас мод тарьсан 30 га газрыг тус компанийн эзэмшилд хэвээр үлдээж, үлдсэн 80,34 га газрын төлөв байдлыг доройтуулж, элсэн бүрхэвч үүсгэсэн 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр хурааж, хураасан газрын холбогдох хэсгийг иргэн А-д эзэмшүүлжээ.

"Д" ХХК нь “... газар эзэмших үүргээ хуульд заасны дагуу биелүүлсэн, сумын Засаг даргын шийдвэр үндэслэлгүй...” гэж үзэн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон захирамж болон иргэн А-д газар эзэмшүүлсэн захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.

Гэвч "Д" ХХК 2008 онд анх тариалангийн газар эзэмших эрхтэй болсноос хойш 2017-2020 онуудад 30 га талбайд чацаргана тариалснаас өөр байдлаар газраа ашиглаагүй, мөн иргэн А-д эзэмшүүлсэн газар нь Д ХХК-ийн эзэмшилд үлдээсэн 30 га газартай давхцаагүй байна.

Энэ нь тариалангийн тухай хуульд тариалангийн газрыг атаршуулахыг хориглох бөгөөд сумын Засаг дарга газар эзэмшигч нь хоёроос дээш жил эзэмшил газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан аж.

Энэ нь газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, хамгаалах, нөхөн сэргээх зарчимтай нийцэх юм.

Шүүх сумын Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Д ХХК-ийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн цуцалсан, А-д газар эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэн "Д" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

ГХЯ: “Чингис хаан“ нисэх буудалд гацсан гэх ОХУ-ын иргэн хугацаа нь дууссан паспорттой орж ирэх гэж оролдсон, орогнол хүссэн зүйл байхгүй
ГХЯ: “Чингис хаан“ нисэх буудалд гацсан гэх ОХУ-ын иргэн хугацаа нь дууссан паспорттой орж ирэх гэж оролдсон, орогнол хүссэн зүйл байхгүй
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.