Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрээс нь 400 сая төгрөг олдсон гэх Н.Одончимэгийг үргэлжлүүлэн хорих эсэх санал шүүхэд ирээгүй байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг өчигдөр 55 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан талаар бид мэдээлсэн. Бидэнд олдсон мэдээллээр Н.Одончимэг нь АТГ-т шалгагдаж байсан бөгөөд нэг үгээр хэлбэл, тэдний ажиглалтад байсан гэх. Улмаар шалгалтын хүрээнд өчигдөр хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан нь энэ юм. Мөн түүний гэрээс 400 сая төгрөг хураан авсан байна. Тиймээс Н.Одончимэгээс гадна хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих, суллах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ.

Харин үргэлжлүүлэн хорих эсэх саналаа одоогоор АТГ-аас шүүхэд хүргүүлсэн эсэх талаар Шүүхийн хэвлэлээс тодруулахад "Одоогоор ямар нэгэн санал ирээгүй байна" гэлээ.

Б.Энхбаяр: Монголбанкныхан ЗГ-тай нэг хөнжилд орж дурлахгүйгээр “үнсэлцэхгүй” байх зарчим сүүлийн жилүүдэд ковидоос болж алдагдсан
Б.Энхбаяр: Монголбанкныхан ЗГ-тай нэг хөнжилд орж дурлахгүйгээр “үнсэлцэхгүй” байх зарчим сүүлийн жилүүдэд ковидоос болж алдагдсан
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.