ШҮҮХ: 16, 32 настай эмэгтэйчүүдийг хөнөөсөн хэрэгт зохих ажиллагаа хийгдээгүй гэж үзлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Өнгөрсөн 2024 оны зургаадугаар сарын 21-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 20 настай эрэгтэй Д гэгч нь 16 настай охины амь насыг хохироосон хэрэг гарсан байдаг. Тухайн этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахилгааны уртасгагч утсаар хохирогчийн хоолойг боож амь насыг нь хохироосон.

Тэгвэл дээрх хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул Баянгол Сонгинохайрхан дүүргийн тойргийн шүүхэд болсон. Шүүхээс,

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн бусдыг заналхийлэх, хулгайлах, залилах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд:

Уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийгээгүй, яллагдагч Д-н эрхийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй байх тул хохирогчийн өмгөөлөгч нарын мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах шаардлагатай гэж үзсэн байна.

Шүүхээс буцаасан үндэслэлд дурдсан тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас яллагдагч Д, өсвөр насны яллагдагч Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэлээ
Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэлээ
 
ЦЕГ: Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвд ажил хүлээлцэх үеэр маргаан дэгдсэн гэх асуудлыг шалгаж байна
ЦЕГ: Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвд ажил хүлээлцэх үеэр маргаан дэгдсэн гэх асуудлыг шалгаж байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!