Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХБ-наас зээл авсан “Хөтөл“ ХХК-д холбогдох хэргийн шүүх хурал ӨНӨӨДӨР болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 3 секунд

Хөгжлийн банкнаас зээл авсан "Хөтөл" ХХК-тай холбоотой шүүх хурал өнөөдөр буюу хоёрдугаар сарын 28-ны 10:00 цагт болно. Шүүх хурал БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр болох юм.

Эл компани нь ХБ-наас цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд зээл авсан бөгөөд өнгөрөгч оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 108,7 сая ам доллар буюу 372.0 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Одоогийн байдлаар "Хөтөл" ХХК-ийн зээл, хүүгийн нийт өрийн үлдэгдэл 108.7 сая ам доллар болоод байна.

Ташрамд дурьдахад, Ирэх Пүрэв гарагт Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал болох товтой байгаа билээ.

НЭМЭЛТ: Хөтөл ХХК-ийн зээл түүний зарцуулалтад хийсэн шинжээчийн дүгнэлтийг өнгөрөгч Хөгжлийн банкны асуудлаарх сонсголоор танилцуулсан. Эл дүгнэлтийг та бүхэнд хүргэж байна.

Гурав дахь удаагийн олголтын 34 сая ам.долларыг 2012 оны аравдугаар сарын 19-ны өдөр "Бейзмент" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд зээл хаах зориулалтаар шилжүүлэх тухай тус компанийн төлбөрийн даалгаварын хүсэлтийг ирүүлсний дагуу Хөгжлийн банкнаас Монголбанк дахь тоот ам.долларын харилцах дансанд шилжүүлжээ. Эл дансыг нягталж үзэхэд, Худалдаа хөгжлийн банк дахь "Кью Эс Си" ХХК-ийн нэр дээрх харилцах данс байсан аж.

Ташрамд дурьдахад, зээл авах үед тус компанийн 50 хувийг Г.Энхбаяр, Р.Мөнхтуул 30 хувийг эзэмшиж байсан байна. Ингэхдээ Р.Мөнхтуул нь 2008 онд "Хөтөл" ХХК-ийг "Бейзмент" ХХК нэртэйгээр үүсгэн байгуулж байжээ. Мөн тэрбээр "Кью Эс Си" ХХК-ийн дэд захирал Р.Мөнхжаргалын дүү аж.

ИНФЛЬЮНСЕРҮҮДЭД: Нийгэмд бүтээгдэхүүний бус боловсролын “сурталчилгаа” хэрэгтэй
ИНФЛЬЮНСЕРҮҮДЭД: Нийгэмд бүтээгдэхүүний бус боловсролын “сурталчилгаа” хэрэгтэй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.