Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрэн сурвалжлагдаж байсан 32 хүн, эд зүйлийг, мөн согтуугаар жолоо барьсан 130 зөрчлийг нэг шөнийн дотор ИЛРҮҮЛЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 56 секунд

Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ 2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод" шөнийн хяналт шалгалтыг 2023 оны 02 дугаар сарын 17-наас 18-нийг шилжих шөнийн хугацаанд Нийслэл хотын 2 дүүрэг, Хан-Уул, Сонгинохайрхан, Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл зэрэг 12 аймгийн хэмжээнд зохион байгууллаа.

Хяналт шалгалтын арга хэмжээний хүрээнд: нийт 479 цэгт, 885 алба хаагч, 180 албаны тусгай зориулалтын автомашинтайгаар хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласны үр дүнд:

• Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон -130 зөрчил,

• Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 61 зөрчил;

• Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 32 хүн, эд зүйлс;

• Гэмт хэргийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Иймд иргэн та Цагдаагийн байгууллагаас анхааруулж буй зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:

1. “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;

2. Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх;

3. Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх;

4. Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байхыг ТЦА-наас анхааруулж байна.

Мессежээр танилцаж уулзан бэлгийн харьцаанд орохдоо нууцаар бичлэг хийж, 15 сая төгрөг нэхсэн иргэнд ял оноожээ
Мессежээр танилцаж уулзан бэлгийн харьцаанд орохдоо нууцаар бичлэг хийж, 15 сая төгрөг нэхсэн иргэнд ял оноожээ
 
ЕРӨНХИЙ САЙД: Ц.Элбэгдоржийг “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хий“ гэхэд Ч.Сайханбилэг тухайн үедээ бараг УЙЛЖ байсан гэдэг
ЕРӨНХИЙ САЙД: Ц.Элбэгдоржийг “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хий“ гэхэд Ч.Сайханбилэг тухайн үедээ бараг УЙЛЖ байсан гэдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.