Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Шинэ Үндсэн хуулийн төсөлд дэмжиж болохооргүй заалтууд их орсон тул АН дэмжихгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Шинэ Үндсэн хуулийг Ардчилсан нам дэмжихгүй. Шинэ хуулийн төсөлд дэмжиж болохооргүй заалтууд орсон байгаа.

Ард иргэдийн хүсэн хүлээж буй өөрчлөлтүүдийг хийхийн тулд энэхүү Зөвлөлдөх зөвлөлийн ажлыг үр дүнтэй болгох нь туйлын чухал байгаа юм. Ойрын хугацаанд сонгуулийн болон улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх нь чухал байна. Ард иргэдээс авсан судалгаагаар иргэд улс төржилт, намчирхлаас залхсан байна. Тиймээс энэ чиглэлээр реформын чанартай цоо шинэ хуулиудыг хийх хэрэгтэй.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх асуудлыг ярих тохиолдолд зөвхөн парламентийн ардчиллыг боловсруулах, парламентийн сонгодог хэлбэрийг төгөлдөржүүлэх чиглэлд ажиллахад бэлэн. Хийгээд эхэлсэн байгаа. Дахин хэлэхэд, шинэ Үндсэн хуулийг дэмжихгүй" гэв.

Д.Тогтохсүрэн: Н.Энхбаяр даргын боловсруулсан Шинэ Үндсэн хууль хэлэлцэхтэй холбоотой асуудал Зөвлөлдөх зөвлөлийн хэлэлцэх сэдэвт байхгүй
Д.Тогтохсүрэн: Н.Энхбаяр даргын боловсруулсан Шинэ Үндсэн хууль хэлэлцэхтэй холбоотой асуудал Зөвлөлдөх зөвлөлийн хэлэлцэх сэдэвт байхгүй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.