Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

1200 хүн найман цагийн турш “Хаан туульсын Жангар“ туйлыг хайллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд "Хаан туульсын Жангар" үйл ажиллагаа 2023 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

Монголын уран зохиолын гурван ноён оргилын нэг Жангарын туулийг 1000 туульч бүрэн эхээр нь хайлж, 8 цаг үргэлжиллээ. Энэхүү арга хэмжээг Соёлын яам, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга, Алтай ятгын “Чүрэ” чуулгын хамт олон, Монгол Улсын төрийн батламжит туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав, Д.Баатархүү тэргүүт мянган туульч, эрдэмтэн, судлаач, хөгжим, дууны багш нар, өвлөн уламжлагч, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, мөн сумуудаас ард иргэдийн төлөөлөл бүрдсэн 1200 орчим хүн оролцсон юм.

Монгол туулийг ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгүүлж, туулийг хамгаалах үүргийг Монгол улс дэлхий нийтийн өмнө хүлээсэн байдаг.

Тэгвэл монгол туулийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, өвлөн уламжлагчийг нэмэгдүүлэх зорилготой "Хаан туульсын Жангар" нэртэй аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн арга хэмжээг бий болгож Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газар, төрийн бусад байгууллагуудаас жил бүр өвлийн улиралд зохион байгуулахаар боллоо.

ФОТО: Бүх оддын тоглолтын онцлох агшин
ФОТО: Бүх оддын тоглолтын онцлох агшин
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.